Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унажээ.
Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг зургаадугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Цагдаагийн байгууллагаас тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Онцгой байдлын газрын алба хаагид 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат 17 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.