Шинэ Дели-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 07.40 цагт Баян-Ухаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 158 иргэн эх орондоо ирлээ.
Монгол Улс эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай буюу ахмад наснууд, өвчинтэй, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн иргэдээ гадаадаас нэн тэргүүнд авч буй юм. Энэ удаагийн нислэгт БНЭУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд олноор ирж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв. Иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлана.
Харин БНЭУ-д шавилан сууж байгаа ламхай нарыг дараагийн нислэгт хамруулах талаар судалж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өмнө нь мэдээлсэн. “Ламхай нар Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар шавилан суудаг. Тэднийг хол газраас өвчний тархалт их байгаа бүс нутгуудаар дамжуулж Дели хотод авчрах нь эрсдэлтэй байгаа юм. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах хотуудад нислэг хийж болох эсэхийг судалж байна” гэсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.