Ялалтын баярын парадад 140 мянган алба хаагч оролцоно

2017-05-9 Ертөнц

Орос орон аугаа эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж эхэллээ. Уламжлал ёсоор Москвагийн цагаар 10 цагт эхлэх гол парадаас өмнө ОХУ-ын томоохон хотуудад ч парад эхлээд байна. Энэ жил нийтдээ 400 хотод баярын парад болохоос 28 хотод томоохон хэмжээний сүрт жагсаалыг зохион байгуулах юм. Энэ бүх парадад нийтдээ 140 мянган алба хаагч, 2000 гаруй зэвсэг техник хэрэгсэл оролцохоос Улаан талбайд болох парадад 10 мянган алба хаагч жагсах юм.  Энэ үеэр ОХУ-ын арми орчин үеийн 114 зэвсэг техникээ дэлгэн харуулах  бөгөөд нисэх хүчний 72 онгоц, нисдэг тэрэг, байлдааны онгоц оролцоно гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.