Өдрийн мэнд. Хуулийн байгуулагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав. Өөр юмгүй дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр Авлигатай Тэмцэх Газарт мэдүүлэг өгчээ. Тэрбээр энэ тухай “Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав” хэмээн жиргэсэн байна. Түүнтэй холбоотой хэргийг АТГ-т шалгаж байгаа юм.
Тодруулбал, тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа гэх мэдээллийг энэ оны хоёрдугаар сард АТГ-аас өгч байв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.