Шүүгчдийн дунд  нийтлэлийн уралдаан зарлалаа

2020-05-5 Мэдээ, мэдээлэл

Ерөнхий шаардлага:
Нийтлэл нь нэгд, өнөөгийн хууль тогтоомж дахь арилжаа (худалдаа)-ны эрх зүйд
холбогдох зохицуулалтад үнэлэлт, дүгнэлт өгөх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах,
өөрчлөх хэрэгцээ, шаардлага бий эсэх; хоёрт, арилжааны маргааныг шийдвэрлэхэд учирч
буй бэрхшээл болон шийдвэрлэх боломжийг нээн илрүүлэх; гуравт, арилжаа эрхлэгчдийн
хооронд гарч байгаа маргааны зүйл болдог асуудал, зарим эргэлзээ бүхий заншил, тогтсон
практикийг нээн илрүүлж, улмаар эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжийг харуулахад
чиглэгдсэн байна.
Нийтлэлийг дараах сэдвийн хүрээнд бичсэн байна:
 Арилжаа эрхлэгч (аж ахуй эрхлэгч, бизнес эрхлэгч)-ийн эрх зүйн статус;
 Арилжаа эрхлэгч (түүний төлөөлөгч)-ийн хүлээх үүрэг;
 Aрилжаа эрхлэгч бусдаар өөрийгөө төлөөлүүлэх, эсхүл арилжаа эрхлэгч бусдыг
төлөөлөх;
 Арилжааны үйл ажиллагааны хүрээнд хийх хэлцэл ба хэрэглэгчийн гэрээ;
 Арилжааны үйл ажиллагаанд хамаарах нэрлэсэн, холимог, нэрлээгүй тодорхой
төрлийн гэрээ, хэлцлийн асуудал, тэдгээрийн нийтлэг болон тусгайлсан
зохицуулалт, аман, бичгийн, цахим хэлцэл, зайнаас гэрээ байгуулах асуудал,
хоорондоо холбоотой хэд хэдэн хэлцлийн эрх зүйн зохицуулалтын асуудал;
 Аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд тогтсон заншил, практик (зарим эргэлзээтэй
заншил, практикийг хөндсөн байж болно);
 Гэрээний тогтсон загвар (стандарт нөхцөл г.м.) ашиглаж байгаа байдал;
 Хувиараа аж ахуй эрхлэгчийн асуудал;
 Бизнесээ бусдад худалдах, шилжүүлэх зэрэг үйл ажиллагаатай холбоотой
зохицуулалт;
 Арилжааны үйл ажиллагаанд хамаарах асуудлаарх иргэний болон захиргааны
хэргийн шүүхийн практик;
 Арилжааны үйл ажиллагаатай холбоотой процессын асуудал;
 Арилжааны эрх зүйн бусад асуудлаар.
Тавигдах шаардлага:
– Cэдвийн хүрээнд бичигдсэн байх (заавал харьцуулсан судалгаа хийхийг
шаардахгүй ба гол нь Монгол Улсад байгаа нөхцөл байдлыг нээн илрүүлэх
зорилготой)
– Шүүхээр шийдвэрлэсэн, шүүхийн практикийг төлөөлж чадахуйц 1 болон төсөөтэй
хэд хэдэн хэрэг маргаанд дүн шинжилгээ хийсэн байх
2
– Давж заалдах болох хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, шүүхийн
практик тодорхой хэмжээгээр тогтсон, эсхүл шүүхийн практик ялгаатай байгаа
байдлыг хөндсөн байх
– Хөндөж байгаа асуудлын хүрээнд жишээ болгон татсан шийдвэрийг хавсаргасан
байж болно
– Хэл найруулга, үг үсгийн алдаагүй байх
– Нийтлэлийн үндсэн хэсэг 5-аас доошгүй, 15-аас дээшгүй нүүр байх
– Үсгийн фонт, хэмжээ: Calibri (body), 12
– Мөр хоорондын зай: 1,15
– Цаасны хэмжээ: А4
– Монгол хэл дээр бичигдсэн байх
Шагнал:
 Нэгдүгээр байр: 1 хүн – 2.000.000 төгрөг, дурсгалын зүйл
 Хоёрдугаар байр: 1 хүн – 1.500.000 төгрөг, дурсгалын зүйл
 Гуравдугаар байр: 1 хүн – 1.000.000 төгрөг, дурсгалын зүйл
Байр эзэлсэн бүтээлүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлд
нийтэлнэ.
Нийтлэлийг 2020 оны тавдугаар сарын 22-ны Баасан гаригийн 16:00 цаг хүртэл ХаннсЗайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын info@hssmongolia.mn цахим хаягаар хүлээн авна. Шалгаруулалтад эхний 50 нийтлэлийг оролцуулна.
Материалд оролцогчийн овог нэр, харьяалагдах шүүх, холбоо барих утас (туслахын утас байж болно), цахим шуудангийн хаягийг тус тус бичнэ үү.
Манай хаяг:
Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж 11/1, Утас: 321 294
Цахим шуудан: info@hssmongolia.mn

НИЙТЛЭЛ ШАЛГАРУУЛАХ АЖИЛЛАГААГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ, МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН
СУРГУУЛЬД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар
“Эрх зүйн боловсрол” академи

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.