АТГ-т 491 хэрэг шалгагдаж байна

2020-05-5 Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны  дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгажээ.

Үүнээс дөрвөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 47 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 31 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.

Одоогоор ажиллагаанд 491 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж АТГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.