9.2 сая ширхэг хувьцаа арилжив

2017-01-31 Ханш

Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 9.293.950 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцаа өсөж, 11 хувьцаат компанийнх буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Хай би ойл” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Женко тур бюро” 11.09 хувь, “Улсын их дэлгүүр” 10.91 хувиар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай 150.000 ширхэг, 156 долоо хоногийн хугацаатай, 18.000 хувийн хүүтэй 2.790 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 950 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 14.142.085.131.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 840.91 нэгж болж 0.31 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1.441.914.088.121.00 төгрөг боллоо.

Р.Гангаамаа

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.