ГХЯ: Энэтхэгээс 420 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн

2020-04-21 Мэдээ, мэдээлэл

Өнөөдрийн байдлаар 35 улсаас Монголын 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан.  Европ тивээс 2335, Азийн орнуудаас  4243, Америк тивээс  1633 иргэн ирэх хүсэлтээ гаргасан.

Чартер нислэгүүдтэй холбоотой Элчин сайдын яамдуудад шинээр бүртгэл хийхгүй. Хүсэлтээ гаргасан 9412 иргэнийг УОК-оос тавьсан шаардлагын дагуу хүндэтгэн үзэх шаардлагаар нь Гадаад харилцааны яам эрэмбэлчихсэн.  Энэ мэдээллийн дагуу мэдээллээ өгөөд холбогдох ажлыг зохион байгуулна.  Нийтдээ 500 орчим иргэнийг татаж авна.

Хүндэтгэн үзэх шалтгааныг УОК тодорхой заачихсан. Хүсэлт гаргасан иргэдийн тухайд өндөр настай 854, жирэмсэн 141, санхүүгийн боломжгүй 813, бусад шалтгаанаар 2070 иргэн гадаад улс орноос эх орондоо буцах хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Эдгээр иргэдийг авахын тулд Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дараа дараагийн нислэгүүдийг нөөц бололцоог харгалзан зохион байгуулна.

Энэтхэгээс 420 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.