Их Британийн ихэнх сурагчид сургуульдаа есдүгээр сар хүртэл явахгүй боловч сургууль, ясли, өдөр өнжүүлэх төвүүд онцгой байдалд ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүд болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай сурагчдаа хүлээн авч, ажиллаж байгаа талаар ВВС мэдээллээ.

Тус улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтын үед зайлшгүй ажиллах ёстой ажлын байрны жагсаалтыг гаргаж, олон нийтэд зарласан. Тус жагсаалтад эрүүл мэнд, нийгмийн халамж, төрийн алба болон хүнсний бүтэгдээхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдааны салбарын ажилчид, албан хаагчид оржээ. Эцэг, эхийн аль нэг нь дээр дурдсан зайлшгүй ажиллах ёстой ажлын байранд ажиллаж байгаа л бол хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах эрхтэй аж.

Одоогийн байдлаар тус улсын нийт сургуулиудын 94 хувь нь сурагчдынхаа 20 орчим хувийг хүлээн авч, ажиллаж байгаа юм байна. Харин сургуульдаа явахгүй байгаа сурагчдыг цахим сургалтад үргэлжлүүлэн хамрагдаж, гэрийн даалгавраа сайн хийхийг зөвлөж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд жилийн эцсийн анги дэвших шалгалтуудаа цуцалсан. Сурагчдын үнэлгээг тэдний идэвх, өмнө өгсөн явцын шалгалт, ангийн болон гэрийн даалгаврын гүйцэтгэлээр тогтоож, жилийн эцсийн дүнг гаргахаар болжээ.