Улаан-Үүдэд маргааш очих иргэдийг тусгаарлахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомтод хүргэнэ

2020-04-10 Мэдээ, мэдээлэл

ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотуудаас Улаан-Үүд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Гэхдээ Улаан-Үүд хотод суугаа Монгол Улсын ЕКГ-аас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Москва хотоос маргааш буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үүд хотод очих иргэдийг тусгаарлахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэх болсон тул иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхааруулж байна.

Ийнхүү маргааш иргэдийг Улаан-Үүд хотод очиход ЕКГ-аас тусгай автобус бэлтгэсэн байх бөгөөд Хиагт боомт хүртэл үнэгүй тээвэрлэнэ.

УОК-оос Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэх иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан тул нутаг буцахаар бүртгүүлсэн иргэд тусгаарлах байрны төлбөр болох 1,050,000 төгрөг /хэрэв 700,000 төгрөг төлсөн бол зөрүү болох 350,000/-ийг ОБЕГ-ын Хаан банк дахь 5084538375 тоот дансанд яаралтай тушаах шаардлагатай.

Тусгаарлалтын төлбөрөө төлөөгүй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй болохыг анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.