Хятадын хойд хэсэг “саарал манан”-д бүрхэгдэн нислэгүүд цуцлагджээ

2017-05-5 Ертөнц

Хятадын хойд хэсэг буюу  Өвөр Монголын зарим газруудад шороон шуурга дэгдэж,  300 метрийн доторх юмс харагдах төдий болжээ. Сүүлийн хоёр өдөр шуурч,  Шинжаан, Ганьсү, Шаанши, Өвөр Монгол, Шань Ши, Хэбэй, Бээжин, Тяньжины  1.63 сая шоо километр талбайг хамарсан талаар мэдээллээ.

Хятадын Байгаль орчны агентлагийн мэдээгээр шуурганы улмаас  их хэмжээний тоосонцор  PM 10  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс  20 дахин өндөр байна. Ирэх гурав хоногт  агаарын чанарын байдал улам муудах тул хүүхэд болон ахмад настай хүмүүсийг аль болох гадагш гарахгүй байхыг сэрэмжлүүлсээр байна.

Монголын элсэн шуурга хэмээн хэлдэг энэ шуурганы улмаас нэг куб метрт зөвшөөрөгдөх бичил биетийн хэмжээ 500 микрограм хүрсэн хэмээн Байгаль орчны агентлаг мэдээллээ. Өвөр Монголын зарим газарт 2000 микрограм хүрсэн байна. Зөвшөөрөгдсөн хэмжээ нь нэг куб метрт 25 байх ёстой юм.

Шуурганы улмаас  өчигдрийн байдлаар Ази, ОХУ-ын олон улсын зургаан чиглэлийн, орон нутгийн нийт 48 нислэг цуцлагдсан байна.

Г.Пүрэвсүрэн

 

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.