АНУ-д тэтгэлгээр суралцахыг хүсч байна уу?

2017-08-7 Боловсрол

Дэлхийн 150 гаруй оронд хэрэгждэг АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй 2018-2020 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр /Fulbright Student Fellopship/ зарлагджээ. Магистрийн зэрэг олгох бүрэн тэтгэлэгт энэ хөтөлбөр Монголд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Анхандаа жилд 4-5 оюутан хамрагддаг байсан бол одоо жилд 13-15 оюутныг АНУ-ын засгийн газрын 100 хувь тэтгэлгээр тус улсад суралцуулж байна. Тэтгэлгийн хүрээнд сургалтын төлбөр, амьжиргааны зардлаас гадна эрүүл мэндийн даатгал, визний зардал, тээврийн бүх зардал гээд шаардлагатай бүх зардлыг АНУ-ын засгийн газраас санхүүжүүлдгээрээ онцлогтой.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун нь хөтөлбөрөө эхлүүлдэг аж. АНУ-ын боловсролын системийн дагуу мастерийн хөтөлбөрүүдийн дийлэнх нь 1-2 жил үргэлжилдэг байна.

2018-2020 оны Фулбрайтын гадаад оюутны тэтгэлэгт хамрагдахын тулд 2017 оны гуравдугаар сарын 27-ноос өмнө шаардлагатай материалыг бүрдүүлж, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлэх учиртай.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин сууж байх;
  2. Доод тал нь 1.5 жилийн ажлын туршлагатай байх;
  3. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэгтэй байх);
  4. Англи хэлний чадвар сайтай байх (IBT-ын 90, Institutional TOEFL-ын 575 болон түүнээс дээш оноотой байх);
  5. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай (АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу).

СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ МЭРГЭЖЛҮҮД:

Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгаа чиглэлээр зарлагддаг байна.

  • Урлаг, урлагийн менежмент
  • Биологи
  • Бизнес
  • Харилцаа
  • Эдийн засаг
  • Инженер
  • Англи хэл
  • Жендер, эмэгтэйчүүдийн судлал
  • Түүх
  • Олон улсын харилцаа
  • Сэтгүүл зүй
  • Хууль
  • Утга зохиол
  • Сэтгэл судлал
  • Олон нийтийн удирдлага
  • Улс төрийн шинжлэх ухаан
  • TESOL
  • Театр
  • Хот төлөвлөлт
  • Малын эмч

ӨРГӨДӨЛ ГАРГАХДАА:

  1. Фулбрайтын өргөдлийн маягт бөглөх: Өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдана.
  2. Тодорхойлох захидал бүрдүүлэх: Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана уу. Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авах ба Монгол хэлнээс нотариатаар хөрвүүлсэн баталгаат хуулбарыг зөвшөөрнө.
  3. Эссэ: Англи хэл дээрх та яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа, хөтөлбөр дууссаны дараа юу хийхийг хүсэж байгаа талаар товч буюу хоёр хуудаснаас уртгүй эссэ хавсаргана уу.
  4. Боловсрол: Их дээд сургуулийн дипломын баталгаат хуулбарыг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана уу. (Эх баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хүлээн авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй тул баримт бичгийн эх хувийг явуулахгүй байх)
  5. Өргөдлийг Элчин сайдын яамд зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.

ӨРГӨДӨЛ БӨГЛӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Зарлалыг анхааралтайгаар, бүрэн гүйцэд уншиж танилцах;
  • Өргөдлийг Англи хэл дээр, электрон хэлбэрээр бүрэн зөв бөглөсөн байх;
  • Өргөдлийн маягт дээрх бүх л асуултад хариулсан байх. Бүрэн гүйцэд бөглөөгүй өргөдлүүдийг техникийн хувьд шалгуур хангаагүй гэж үзнэ. Бүх асуултад хариулна уу. Хэрвээ өөрт холбогдолгүй асуултад гарвал N/A гэж бичнэ үү;
  • Өргөдлийг компьютер дээр бөглөсөн байх. Гараар бичсэн өргөдлийг тэнцээгүйд тооцно;
  • Эссэ нь таны өөрийн санааг тусгасан таны ажил байх ёстой. Өргөдлийг хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил/санааг зохих ёсоор тэмдэглэх;
  • Өргөдлийн эссэний хэсгүүдийн үг болон тэмдэгтийн тоог анхаарна уу. Тус хязгаарын дотор хариултаа багтаан бичиж өгнө үү.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯВЦ:

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Бид нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.

Фулбрайт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

1. Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:

  • Өргөдөл болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  • Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хангасан эсэх

2. Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

3. Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу ярилцлагад дуудах өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад биеэр ирж оролцохыг урина.

4. Ярилцлага: Ярилцлагын ЭСЯ-ны, АНУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж ирсэн төгсөгчид нарын төлөөллүүд (Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын хөтөлбөрийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төлөөлөгчид) удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

5. Эцсийн шалгаруулалт: FSB-ээс зөвшөөрөгдсөн оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАРААЛАЛ:

АНУ-ын Засгийн газын санхүүжилттэй Фулбрайт хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:

2-4 сар: Хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээ авна;

4 сар: Техникийн шалгуурыг хийж, өргөдлийг шалгана;

5 сар: Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцлага хийнэ;

7-10 сар: Шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэл хийж, IBT, GRE/GMAT зэрэг шалгалтуудыг өгнө;

10-12 сар: АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлийг илгээнэ;

1-4 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг хүлээнэ;

5-6 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг зарлана;

6 сар: Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна;

7-8 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино.

Эх сурвалж: АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.