Евразийн “Эдийн засгийн комисс” зарим хүнсний бүтээгдэхүүнд түр хориг тавилаа

2020-04-3 Ертөнц

Евразийн Эдийн засгийн комиссийн өнгөрөгч сарын 31-нд болсон Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Евразийн эдийн засгийн холбооны улсуудаас тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоход түр хориг тавихад чиглэсэн арга хэмжээний “хоёр дахь багц” -ыг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Тэдгээр бүтээгдэхүүнд сонгино, сармис, манжин, хөх тариа, будаа, шар будаа, үр тариа, Сагаган будаа, Сагаганаас бэлтгэсэн хоол, буталсан, бутлагдаагүй шар буурцаг, наранцэцгийн үр зэрэг орж байгаа аж. Тэдгээрийг зургадугаар сарын 30-н хүртэл экспортлохыг хориглосон байна.

Зөвлөлийн шийдвэр нь Евразийн эдийн засгийн комиссын цахим хуудсанд нийтлэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болох аж. Өөрөөр хэлбэл, энэ сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчидээ дэмжих үүднээс тус холбооны Москва дахь төв рүү хандан замд яваа ачаанд уг хоригийг тавихгүй байх хүсэлтээ илгээгээд байна.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.