Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.
“COVID-19” халдварын Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байгаад талууд санал нэгдэв. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтыг биелүүлэхийн тулд цаашид илүү нягт уялдаатай хамтран ажиллах, нүүрсний худалдааг хэвийн гольдролд оруулах арга хэмжээ авахаар тохиролцов.
Уулзалтын үеэр “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахаар хоёр улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцов. Түүнчлэн цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хамтран урагшлуулах талаар санал солилцов.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.