Умард Солонгос дөрвөн удаагийн туршилтаар есөн пуужин харважээ

2020-03-30 Ертөнц

Умард Солонгос өчигдөр Японы арлуудыг чиглүүлэн хоёр пуужин харважээ. Тус пуужин 30 км өндөрт хүрсэний дараа 230 км зайтай тэнгисийн усанд туссан байна.  Эдгээр пуужин нь Умард Солонгос нэг сарын дотор  нийт дөрвөн удаагийн туршилт хийсэн есөн пуужингийн сүүлийн хоёр нь аж.

“Дэлхий даяар Covid-19 өвчинтэй тэмцэж байх хүнд цаг үед Умард Солонгосын зүгээс ийм зэвсгийн туршилт зохион байгуулсан нь зохисгүй хэрэг бөгөөд энэ үйлдлээ даруй зогсоохыг шаардаж байна” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний командлал мэдэгджээ.

Японы батлан хамгаалах яам пуужингуудыг баллистик төрлийнх байж болзошгүй гэж мэдэгдээд тус улсын усан хилд нэвтрээгүйг баталсан байна.

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.