Австрали түр хугацаагаар оршин суух визтэй хэнийг ч хилээрээ нэвтрүүлэхгүй

2020-03-25 Ертөнц

Австрали Улсад гуравдугаар сарын 24-ний мягмар гарагийн өглөө Шинэ Өмнөд Вэльс мужид коронавирусний 818 тохиодол бүртгэгдэж, нэг өдрийн дотор 149 шинэ тохиолдол нэмэгджээ. Одоогийн байдлаар Австралид коронавирусний халдвар авсан тохиолдол 1700 давсан, 8 хүн нас барсан, 100 орчим хүн бүрэн эдгэж эмнэлгээс гарсан байна. Гуравдугаар сарын 20-ны 21:00 цагаас эхлэн түр визтэй буюу аяллын, боловсролын, ажлын болон мэргэжилтэн гэх мэт түр хугацаагаар оршин суух визтэй хэнийг ч Австралийн хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Ингэснээр тус улсын хилээр зөвхөн Австралийн иргэн, байнгын оршин суугч болон Шинэ Зеландын иргэд орох боломжтой болж байна. Коронавирусний халдварын үед авах эдийн засгийн алхмуудын тухайд Австралийн томоохон банкнууд орон сууцны зээлийн төлөх хугацааг 6 хүртэлх сараар хойшлуулжээ. Коронавирусийн тархалттай энэ эмзэг үед Австралийн Засгийн газраас иргэддээ ажилтай байлгах, Жижиг дунд бизнесээ дэмжих зорилгоор 84 тэрбум доллар төсөвлөсөн байна.

Одоогоор 2 сая гаруй австраличууд ажилгүй болсон бөгөөд ихэвчлэн үйлчилгээний ажил хийдэг хүмүүс болон цагийн ажилчид байна. Ажилгүй болсон хүмүүс 2 долоо хоногт 1100 Австрали долларыг ажилгүйдлийн тэтгэмж хэмээн авах болно. Мөн Австралийн 6.8 сая хүнд 750 долларын тэтгэмжийг нэг удаа өгч байна. Энэ нэг удаагийн тэтгэмжийг жирэмсэн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийнхэнд олгохоор болжээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.