“Токио-2020” зуны олимпын наадам хойшлогдоогүй талаар мэдээллээ. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос өнөөдрийн байдлаар 2020 оны долдугаар сарын 24-нд эхлэх товыг албан ёсоор өөрчлөөгүй гэжээ.
Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, Канадын хуульч, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тэргүүн асан Дик Паунд “Ю-Эс түдэй” сонинд “Токио-2020” олимпын наадам хойшлогдох болсон” хэмээн мэдээлсэн нь нийгэмд ташаа мэдээ түгэхэд үндэслэл болжээ.
Дэлхийн улс орнуудад “COVID-19” халдвар эрчимтэй тархан, даамжирч байгаагаас үүдэн ирэх долдугаар сард болох “Олимпын наадам” хойшлогдож болзошгүй боловч одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.
“Токио-2020” олимпын наадмын гэрээг 2013 онд Зохион байгуулагч тал, ОУОХ-той байгуулсан. ОУОХ-ноос олимп зохион байгуулах улсад дайн болон иргэний үймээн самуун гарах зэрэг таван заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг ОУОХ дангаараа цуцлах эрхтэй. Харин зохион байгуулагч орны хувьд олимп болох товыг 2020 ондоо багтааж өөрчлөх эрхтэй юм байна.
11 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.