АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 төгрөгөөр буурна

2020-03-18 Мэдээ, мэдээлэл

АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байгаа талаар АМГТГ(Ашигт малтмал, газрын тосны газар)-аас өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Даваа гарагаас эхлээд хямдарсан үнэтэй шатахуунууд орж ирж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаар АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч орж ирж байна. Ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа 120-130 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн ч ханшийн нөлөөгөөр 70-80 төгрөг нь хасагдахаар байгаа. Иймд 50 орчим төгрөгөөр буурах болж байна” гэлээ. Дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт орохгүй аж.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.