Казахстанаас Баян-Өлгий аймагт өчигдөр ирсэн нэг иргэн халуурч коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн учраас тухайн иргэнийг тусгаарлажээ. Тиймээс тус аймгаас гарах хөдөлгөөнийг Зам тээврийн хуулийн 14.1.2 т заасны дагуу тус аймгийн Засаг даргын захирамжаар хаалаа. Харин орох хөдөлгөөн нээлттэй юм байна.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь хилийн боомтоор энэ сарын 13-14-нд шилжих шөнө орж ирсэн иргэдийг тусгаарласан. Нэг иргэн халуурч хоолой нь өвдсөн гэсэн зовиртой байсан ч Цагааннуур сумаас аймгийн төв рүү явах замдаа машин нь эвдэрч их даарсан гэсэн өгүүлэмжтэй иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан бусад иргэд сургуулийн дотуур байр болон МСҮТ-ийн байруудад байгаа” гэж мэдээлсэн.
Дашрамд дуулгахад, Казахстан улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өчигдрөөс эхлэн Цагааннуурын боомтоор нэвтэрсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлаж, гадаадын иргэдийг огт нэвтрүүлэхгүй байхыг үүрэг болгосон юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.