Франц Улсад коронавирусний тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 1784 (+372 шинэ тохиолдол) хүрээд байна гэж Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон 19.20 цагт мэдээлэв. Үүнээс 33 хүн нас барж 89 хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.
Ж.Саломон мэдэгдэлдээ халдвар тархац оргил үедээ хүрч байгаа талаар дурдаад иргэд халдвараас сэргийлэхийн тулд өдөр тутмын дадал зуршилдаа өөрчлөлт оруулж халдвар авахгүй байх нөхцөлийг хангах шаардлагатай байгааг хэлэв.
Франц улсад өвчлөл өдөр бүр хурдацтай хэмжээнд нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн онцын шаардлагагүй нөхцөлд олон нийтийн газар зорчихгүй, эрүүл ахуйн дэглэмийг өндөр хэмжээнд сахихыг зөвлөж байна.
Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.