БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Төгсөхөөс бусад ангийн сурагчдаас улсын шалгалт авахгүй
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр /2020.03.05/ уулзаж санал солилцжээ.
Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сурагчдаас анги төгсөх улсын шалгалт авахгүй. Харин 12 дугаар ангийн хүүхдүүдээс ЭЕШ авна. Ер нь төгсөх шалгалт ач холбогдолтой зүйл биш. Улсын шалгалтууддаа сайн бэлдээд орох ёстой байдаг. Одоо бол хоцрогдолтой гэдэг юм уу нөхөж үзэж байгаа тохиолдолд ирэх хоёр сарын хугацаанд хичээлээ нөхөж үзэхгүй бол шалгалтад бэлдэж байгаа гэж хүүхдүүдийг их сарниулдаг. Улсын шалгалтыг ганц хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ нүдээд бусад хичээлүүдээ орхигдуулах гээд байдаг учраас бүх хичээлүүдээр нь жигдхэн хүүхдээ төгсгө гэдэг чиглэлийг өгсөн. Явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнэнэ” гэсэн тайлбарыг өглөө.