УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх сарын 10-ны үеэр АНУ-д айлчлахаар төлөвлөжээ. Тиймээс айлчлалын өмнө Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Тодруулбал, уг тогтоолыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Монгол Улс, АНУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай асуудлаар УИХ 1998 онд тогтоол баталж байсан бөгөөд Монгол, Америкийн өнөөгийн харилцааны хөгжил, ололт амжилтыг харгалзан, 1998 оны тогтоолыг хоёр талын хамтын зорилт, цаашдын төлөвтэй уялдуулан шинэчлэх саналтай байна. Тогтоолыг УИХ-ын даргын айлчлалын өмнө батлах нь айлчлалд нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна Конгрессын зүгээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлахад чухал түлхэц болно гэж үзэж байна. Тогтоолыг шинэчлэх нь Монголын төр, засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болохын зэрэгцээ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэсэн юм.
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.