Тодруулбал, цалингийн болон ипотекийн зээлтэй иргэдийг нэг сар ч болтугай зээлээс нь чөлөөлөх, үгүй бол хүүгүй болгох хоёрдугаарт, иргэдийг хатгаа, томууны вакцинд хамруулах гуравдугаарт, 0-5 настай ээжүүдэд цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Дэлхийн бусад улсад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан асуудалд зарим зүйлийг дайчлах, тодорхой гэм хорыг арилгах зэрэг арга хэмжээ авдаг. Манай улсад ч ялгаагүй шинэ төрлийн коронавирусын улмаас иргэд тогтмол орлогоо алдах эрсдэлтэй болж байна. Улмаар эдгээр иргэд зээл төлөхөд хүнд байдал үүснэ гэсэн үг. Тиймээс онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед зээлийн хүүг тодорхой хугацаагаар зогсоод өгөөч. Хэрэв зэлийн хүүг түр хугацаанд зогсоох, төлөлтийг хойшлуулах зэрэг асуудал яривал банк зарим татвараас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах байх. Гэлээ гэхдээ улс хүнд байдалд орохгүй гэж харж байна. Ийм учраас уг асуудлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид санал хүргүүлнэ.
Түүнчлэн төрийн албаны байгууллага 0-5 настай эцэг, эхийг түр хугацаанд чөлөөлөх ажлыг зохион байгуулаасай гэж хүсч байна. Хүүхэд нь ханиад хүрчихвэл эмнэлэг орно. Эмнэлэгт халуурч бүлээрсэн янз бүрийн л хүмүүс бий. Аливаа өвчин тусах эрсдэл нь бүр л нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс дээрх саналуудыг хүлээн авхыг хүсч байна” гэлээ.