БНСУ-ын “Samsung” корпораци эвхдэг дэлгэцтэй “Galaxy Z Flip” шинэ ухаалаг гар утсаа мягмар гарагт АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод танилцууллаа.
“Samsung”-ийн төлөөлөгч Ребекка Херстийн тайлбарласнаар, шинэ гар утасны дэлгэцийг маш нимгэн шил ашиглан бүтээсэн бөгөөд 6.7 инчийн хэмжээтэй байна. Эвхсэн үед мэдээллийг харуулах жижигхэн дэлгэцтэй тус утасны хамгийн бага үнэ 1380 ам.доллар орчим байх гэнэ.
“Galaxy Z Flip” нь нүүрэн талдаа нэг, арын хэсэгтээ хоёр камертай. Өнгөний хувьд хэрэглэгчид хар, ягаан, алтан шар өнгөнөөс сонголт хийх боломжтой. Гэхдээ сүүлийнхийг зөвхөн зарим улс орны хэрэглэгчдэдээ санал болгох бөгөөд тэдгээрийн жагсаалтыг хараахан танилцуулаагүй байна.
Херстийн хэлснээр, “Galaxy Z Flip”-ийн дэлгэцийг дор хаяж 200 мянган удаа нугалж байхаар тооцоолон бүтээжээ. “Samsung” компани шинэ бүтээгдэхүүнээ АНУ-д хоёрдугаар сарын 14-нээс худалдаалж эхлэх юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.