Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-өөс иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг цусаа бэлэглэхийг уриаллаа.
Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусний халдвартай холбогдуулан их, дээд сургууль, сургалтын төвийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Тус төвөөс их, дээд сургуулиудаар явж цус цуглуулах төлөвлөгөөт хуваарь цуцлагдсанаар цусны нөөц ердийн үеэс 50 орчим хувиар буурах хандлагатай байна.
Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтвортой үзүүлж байгаа бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөц бүрдүүлэх шаардлага тулгарчээ. Аливаа улс, орон цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны чухал хэсэг тул байгууллага хамт олныг цусаа бэлэглэхийг уриалж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.