Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс алба хаагчдынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж удирдлагууд нь “Хүйтэнд ч бид ажрахгүй” аяныг зохион байгуулж байгаа билээ.
“Тавантолгой түлш” ХХК-аас тус аяныг дэмжиж Нийслэл рүү нэвтрэх 7 постод хяналт тавин ажиллаж байгаа Цагдаагийн албан хаагч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын албан хаагч, Онцгой байдлын газрын албан хаагчдад халуун хоол, цай, аньс, чацарганы шүүсийг ажлын байранд нь буюу Эмээлт, Баруунтуруун, Морингийн даваа, Өлзийт 1,2, Хонхор, Гүнтийн давааны постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад халуун хоол, цайг хүргэж ажиллалаа.
Дээрх албан хаагчид “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос гаргахгүй , нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхад хяналт тавин ажиллаж байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.