З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал энэ сарын 22-нд товлогджээ

2020-01-20 Мэдээ, мэдээлэл

З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан  энэ сарын 22-ны 09:00 цагт товлогджээ.  Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тодруулбал,  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт гараад байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.