Иргэн Б.Болороогийн нөхөр нас барсан хэргийн ХАБ-ын дүгнэлт гаргахаар ажиллаж байна

2020-01-10 Мэдээ, мэдээлэл

ЦЕГ-аас 2019 онд Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон олон нийтийн анхааралд өртсөн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр иргэн Б.Болороогийн нөхөр нас барсан хэргийн талаар шинэ мэдээлэл өглөө. Иргэн А нас барсан хэрэгт давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг ёсоор болгосон бөгөөд давтан шинжилгээний дүгнэлт гарсан байна. Харин  хөдөлмөрийн аюулгүй байдлын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа гэв.

Өнгөрсөн оны зургаадугаар сард иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байна гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авч, дээрх хэргийн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар шалгаж байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.