Автотээврийн товчоогоор нэвтрүүлэхээр завдсан 4 тонн нүүрсийг хураалаа

2019-12-25 Мэдээ, мэдээлэл

Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 12 дугаар сарын 24-ны мягмар гарагт 20 цагийн орчимд 44-66 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Налайхаас 4тн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүллээ. Тус түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: НМХГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.