Улс орнуудын авлигатай тэмцэх идэвхи зүтгэл улам бүр өргөжиж байгаагийн нэг тод жишээ нь Украйны Авлигын гэмт хэргийн шүүхийг нэрлэж болно.
Саяхан Олон улсын валютын сан Украйн Улсад авлигын гэмт хэргээр дагнасан тусгай шүүх байгуулах тухай зөвлөмж өгчээ. Украйн Улс ч уг зөвлөмжийг хүлээн авч, шүүхийг нөөц боломжоор нь хангаж, хараат бус байдлаар ирэх онд байгуулах юм байна.
Мөн дэлхийн хүчирхэг орнуудын нэг боловч авлигын асуудал ихтэй АНУ ч идэвх зүтгэл гаргаж, “Гадаадад үйлдэгдэж буй хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль”-иа 1977 онд баталж байсан бөгөөд Англи улс иймэрхүү хуулийг 2010 онд баталсан байна.
АНУ-ын Төрийн Департамент жил бүр гадаад орнуудын авлигын эсрэг чиглэлийн судалгаа хийж, тэрхүү авлигын асуудалд туслалцаа үзүүлэх боломж байгаа эсэхийг судалдаг байна. Энэ бүхэн нь сарын өмнө Сенатад өргөн барьсан “Олон улс дахь авлигатай тэмцэх тухай хууль”-тай холбоотой гэнэ. Уг судалгааг АНУ-ын Төрийн Департаментаас жил болгон явуулдаг байна.
Энэ хууль батлагдвал улс орнууд АНУ-аас хүмүүлэгийн тусламж болон үнэт цаас авахын тулд ил тод байдлаа нэмэгдүүлж, хариуцлага тооцох тогтолцоогоо бэхжүүлж, мэдээлэгчийг хамгаалдаг байх зэрэг үзүүлэлтүүдээ сайн хангасан байх шаардлагатай болох юм байна.
Эх сурвалж: АТГ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.