Энэ сар гарсаар албан байгууллага, найз нөхөд, хамт олны шинэ жилийн баяр шилээ даран болж байна. Гэвч харамсалтай нь охид эмэгтэйчүүд энэхүү арга хэмжээнд бэлдэж турах хүсэл зорилгоор олон хоног шинжлэх ухааны батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэх, олон хоног мацаг барих зэргээс үүдэн эрүүл мэндээрээ хохирох явдал гарах болжээ. Тухайлбал, олон хоногоор мацаг барьсан гэх нэгэн эмэгтэй амь насаараа хохирсон харамсалтай тохиолдол гарсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж нас баржээ. Учир нь талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж гэнэт биеийн байдал нь муудаж ухаан алдаж улмаар эмнэлэгт хандсан боловч нас барсан аж. Одоогийн байдлаар ар гэрийнхэн нь энэ талаар ямар нэгэн мэдээлэл гадагш нь задруулахаас татгалзаж буй гэнэ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймээс иргэд та бүхэн шинэ жилийн арга хэмжээний үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусадтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, цахим орчноос элдэв бараа бүтээгдэхүүн худалдан авч залилуулахгүй байх зэрэг зохих зүйлүүд дээр анхаарал болгоомжтой байхыг анхаруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.