Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарлаж, Д.Баярсайхан, Л.Чинбат нарын 10 хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 28-ны өдөр зарлагдсан Д.Баярсайхан нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дөрвөн өдөр үргэлжилж, завсарласан байна. Тодруулбал, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргажээ.
Ийн шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг энэ сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлуулсан хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.