Дэлхий нийтээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр “Монгол брайль бичгийн стандарт” батлагдаж байгаа нь хараагүй иргэд нийгмийн харилцаанд бусад хүмүүсийн нэгэн адил тэгш оролцох эрхийг нь хамгаалахад чиглэсэн чухал үйл явдал болов.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт брайль үсгийн стандартыг боловсруулж, батлуулах гэж заасан байдаг.
Манай улсад өнөөг хүртэл монгол брайль бичгийн стандарт буюу тогтоосон хэм хэмжээс байхгүй. Орос брайль бичгийн цагаан толгойн 33 үсэг дээр “ө”, “ү” хоёр үсгийг нэмж зохиосон 35 үсэгтэй кодыг 1960 оны үед шууд авч хэрэглэснээс хойш сайжруулан шинэчлэх ажил хийгээгүй байсан юм.
Иймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Монгол брайль үсгийн стандарт”-ын төслийг 2018 онд боловсруулан хэлэлцүүлж, сайжруулан ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд туршсаны эцэст өнөөдөр ийнхүү батлуулсан байна.
“Монгол брайль бичгийн стандарт” цагаан толгойн үсгийн хэрэглээг журамлан сайжруулж, баталгаажуулсанаар дараах үр дүн гарах болно. Үүнд:
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.