Ирэх сарын 23-наас эхлэн ЕБС сурагчид 21 хоног амарна

2019-12-2 Мэдээ, мэдээлэл


Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног хичээллэнэ. Харин дунд болон ахлах ангийнхан 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх юм.

Иймд нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн 21 хоног амрах бол орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 14 хоног амрах юм байна.

Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна.

Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног амрах аж.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.