З.БАЯНСЭЛЭНГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2019-11-28 Мэдээ, мэдээлэл

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Ингэхдээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар түүнд нэг сар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.

Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/ хаалттай болж дөнгөж сая өндөрлөлөө. Улмаар шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болсон бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ. Шүүх хурал тав хоногийн дараа дахин товлогдох юм.

Түүнчлэн З.Баянсэлэнгийн өмгөөлөгч, Л.Мөнхсайхан хурлын үеэр хэвлэлийнхэнд “Шүүх З.Баянсэлэнгийг өмгөөлөгчгүй оролцуулж, үргэлжлүүлэн хорихоор боллоо. Шүүх хуралд З.Баянсэлэнгэ  өмгөөлөгчтэй оролцох эрхээ хангуулахын төлөө хүсэлт тавихад цагдан хорьсон.  Тодруулбал, түүний өмгөөлөгчтэй оролцуулах хүсэлтэд хариу өгөхгүй удсаар 31 хоног хорьсон. Гэтэл дахиад хорьчихлоо. З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг нь хоригдох хэмжээний гэм буруутай нь харагдахгүй харин Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн. Энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана гэлээ.

<

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.