“Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр” орон нутагт хэрэгжсээр байна

2019-11-15 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайдын А/420 тоот Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэг үзлэгт хамрагдах тухай, А/305, А/327 тоот “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг хэрэгжүүлэх тус тус тушаалын дагуу уг үйл ажиллагаа орон даяар эрчимтэй явагдаж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд НЭМҮТ-ийн дэд захирал Г.Цагаанхүүгээр ахлуулсан баг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм. Аймаг, сумдын удирдлагууд, эрүүл мэндийн салбарын хамтарсан нөлөөллийн уулзалт дээр “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр шийдвэр гаргагч бүр амлалт авч, шаардагдах төсөв санхүүжилтийг тусган хамтран ажиллах шийдвэрт хүрсэн байна. Ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр Буянт суманд ажиллав. Баян-Өлгий аймагт зохиогдсон үзүүлэх сургалт, эрт илрүүлэг, үзлэгт нийт 370 иргэнийг хамруулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.