ГУРВАН ӨВГӨН

2023-04-14 Амрах агшин

 

Нэгэн эмэгтэй гэрээсээ гарч ирээд байшингийнх нь өмнө гурван өвгөн сууж байхыг харжээ.

Тэднийг таньдаггүй ч: “Сайн байцгаана уу, та нарыг би мэдэхгүй юм байна. Гэхдээ та хэд өлсч, цангаж байгаа байлгүй дээ, манайд орж жаахан юм идээч” гэж урихад тэд: “Танай гэрийн эзэн байгаа юу” гэж асуулаа.

“Үгүй ээ, тэр эзгүй байгаа” гэж бүсгүйг хариулахад “Тэгвэл бид орж чадахгүй нь” тэд татгалзжээ.

Нөхөр нь орой гэртээ ирмэгц бүсгүй юу болсныг түүнд хэллээ.

Нөхөр нь анхааралтай сонссоны дараа: “Намайг гэртээ ирчихлээ гэж хэлээд тэднийг уриач” гэлээ.

Бүсгүй гарч нөгөө хэдийг урьтал “Бид хамтдаа ордоггүй” гэж тэд хариуллаа.

“Яагаад” гэж бүсгүйг гайхтал тэдний нэг нь нэг найз руугаа заагаад түүний нэрийг “Эд баялаг” гэдэг, харин нөгөө найзыг маань “Амжилт” гэдэг, аан, миний нэрийг “Хайр” гэдэг гэж хэлээд: “Одоо гэртээ орж бидний хэнийг урихаа нөхөртэйгээ зөвлөлдөж шийд” гэлээ.

Эхнэр нь нөхөртөө юу болсныг тайлбарлахад нөхөр нь ихэд баярлаж, тэгвэл “Эд баялаг”-ыг гэртээ уръя, гэр маань эд баялагаар дүүрэг гэлээ.

Эхнэр нь санал нийлсэнгүй: “Хайрт минь, бид “Амжилт”-ыг яагаад урьж болохгүй гэж?”

Тэр хоёрын яриаг сонсч байсан бяцхан охин нь өөрийн саналаа хэллээ: “Бид “Хайр”-г нэртээ урих нь зөв. Манай гэр хайраар дүүрнэ шүү дээ” гэлээ.

Охиныхоо зөвлөгөөг дагасан нь зүйтэй байх гэж нөхөр нь эхнэртээ хэлээд “Хайрт минь, гараад “Хайр”-ыг гэртээ урьчих” гэлээ.

Бүсгүй гарч нөгөө гурав дээр ирээд: “Та хэдийн аль нь Хайр билээ? Манай зочин болохыг урьж байна” гэлээ.

“Хайр” босч байшин руу зүглэхэд араас нь нөгөө хоёр мөн дагалаа.

Гайхсан эмэгтэй “Амжилт”, “Эд баялаг” хоёроос асуув: “Би зөвхөн “Хайр”-ыг урьсан. Та хоёр яагаад дагаад байгаа юм?”

Хөгшин эрс хамтдаа: “Хэрэв чи “Эд баялаг”-ыг эсвэл “Амжилт”-ыг урьсан бол нөгөө хоёр маань гадаа үлдэх байсан.

Харин чи “Хайр”-ыг урьсан болохоор түүний хаана явсан газар бид хоёр хамт явдаг юм” гэж хариуллаа.

ХАЙР байгаа газар, АМЖИЛТ, ЭД БАЯЛАГ мөн байдаг.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.