Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмыг урилгыг гардуулав.
Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2020 оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж буй НҮБ-ын нийт гишүүн орнууд оролцох боломжтой юм.
Тамирчид нь 18 хүртэл насныхан байх бөгөөд спортын болон пара олимп, тусгай олимп, дифлимпийн төрлүүдээр өрсөлдөнө.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.