Иргэдийг 4000 ажлын байранд бүртгэж байна

2019-11-20 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ), Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб хамтран МҮЭСТО-нд “Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгт “Говь”, “АПУ”, “Алтанжолоо трейд”, “Таванбогд фүүдс” зэрэг 31 аж ахуйн нэгж оролцож, худалдагч, үйлчлэгч, ачигчаас эхлээд салбарын захирал хүртэлх 2000 гаруй нээлттэй ажлын байранд бүртгэж байна. НХЭГ, Цагийн хөдөлмөрийн бирж мөн 2000 гаруй ажлын байранд бүртгэж байгаа аж. Иргэд өдөрлөгт оролцсоноор нээлттэй ажлын байранд бүртгүүлэхээс гадна “Карьер хөгжлийн төв”-ийн хамт олноос мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа тодорхойлох талаар, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс шинэ ажлын байрандаа дасан зохицох талаар зөвлөгөө авах боломжтой юм.

Түүнчлэн Дэлхийн банкны Цогц хөгжлийн сургалтад бүртгүүлэх боломжтой. Уг сургалтад бүртгүүлснээр барилгын цахилгаанчин, засал чимэглэлчин, оёмол бүтээгдэхүүн, мах, сүү, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан, эсгий ноос, ноолуур боловсруулах анхан шатны ажилтан, зочид буудлын өрөөний үйлчлэгчийн сургалтад сууж, улмаар ажлын байранд зуучлуулах болох юм байна.

Өдөрлөг 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.