Энэ жил Монголын диабетийн холбоо, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, тэнхимийн дэргэдэх Эндокрин клубын оюутнууд хамтран “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвээр “Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя” уриан дор 7 хоногийн аян өрнүүлж байна.
11 сарын 14-ний өдөр МЯСЭ – ийн 1 давхарт 14.00 цагаас үйл ажиллагааны нээлт хийж Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан үг хэлж сэтгүүлчдэд яриа өгнө.
Өдөрлөгийн хүрээнд:
чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэг
эрүүл хооллолтын үзэсгэлэн
эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө өгнө.
Уг үйл ажиллагаанд:
Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ж.Сувд
Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан
АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг Монгол Япон сургалтын эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга АУ-ны доктор Д.Эрдэнэчимэг АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш нар Монгол-Япон сургалтын эмнэлгийн эмч, ажилчид оролцоно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.