О.Гүндэгмаа, О.Есүгэн нар Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2019-11-11 Мэдээ, мэдээлэл

Буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын Доха хотод болсон. Тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байрт шалгарч “Tокио-2020” олимпийн наадмын эрх авсан бөгөөд финалын буудлагаар мөнгөн медаль хүртсэн.

Түүнчлэн ОУХМ О.Есүгэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 10 метрийн хийн урт бууны төрөлд амжилттай оролцож “Tокио-2020” олимпийн наадмын эрхээ авсан бөгөөд 3х40 дасгалын буудлагаа амжилттай гүйцэтгэж, мөнгөн медалийн эзэн болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.