“Интернэйшнл дистрибьютер Монголиа-2019” үзэсгэлэн худалдаа, Монгол дахь дэлхийн брэндүүдийн албан ёсны дистрибьютерүүдийн хамгийн том, нэгдсэн экспо өнөөдөр “Мишээл экспо”-д эхэлж байна.
Энэхүү үзэсгэлэн дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд гадаадын нэртэй компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан ёсны төлөөлөгч, гэрээт борлуулагч дистрибьютерүүд оролцож тухайн брэндийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм.
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан болж буй уг үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” ХХК зохион байгуулж, Энэтхэг улсын Үндэсний дээд танхим, ОХУ-ын гадаад орнуудтай харилцах ажил хэргийн болон соёлын харилцааны Сибирийн ассоциац хамтран, Монголын талаас Татварын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газар дэмжин оролцож байна.
“Интернэйшнл дистрибьютер Монголиа-2019” болж буй нь Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй дэлхийн брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд танилцуулах, хуурамч барааны эсрэг тэмцэх, оюуны өмчийн хамгаалалт, бараа бүтээгдэхүүний маркетинг борлуулалт зэргийг дэмжих зорилготойг зохион байгуулагчид хэлж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн хүрээгээ тэлж, Монгол улсын компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Солонгос, Энэтхэг зэрэг улсын аж ахуйн нэгж компаниуд оролцож буйгаараа өмнөх жилүүдийн үзэсгэлэнгээс онцлогтой юм байна. Үзэсгэлэн:
Үзэсгэлэнгийн үеэр БНЭУ, ОХУ-ын компаниуд болон хамтран зохион байгуулагч төрийн байгууллагууд гаалийн бүрдүүлэлт, татварын орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар танилцуулах юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.