Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр аравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай ба жижиг голуудад 5-10 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол дунд болон томоохон голуудад мөсний үзэгдэл эрчимжиж эхэлсэн байна.
Иймд:
-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.