Д.Одбаярыг 10 хоногийн турш хилээр гарахыг хоригложээ

2019-11-7 Мэдээ, мэдээлэл

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө 8 цаг 22 минутанд Инчон олон улсын нисэх буудалд газардсан юм. Газардсан даруйд цагдаагийнхан түүнийг Инчоны төв цагдаагийн газар луу авч явж байцаалтыг эхэлжээ. Өмгөөлөгч орчуулагч хэрэгтэй байсны улмаас байцаалт нилээн удааширсны улмаас өдрийн 13:00 цагаас байцаалт албан ёсоор эхэлсэн байна. Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр байцаалтыг 48 цагийн турш авна гэжээ. Улмаар байцаалт 9 цаг үргэлжилж, өчигдөр шөнө 00 цагт суллан явуулжээ. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр маргааш буюу 8-нд Монгол руу нисэх ёстой байсан ч, цагдаагийн газрын зүгээс прокурорны зөвшөөрлийн дагуу түүнийг 10 хоногийн турш хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.