Трэнд урсгал
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-д баривчлагдсан гэх мэдээлэл байна. Улмаар түүнийг бүрэн дипломатын халдашгүй эрхийнх нь хүрээнд сулласан гэж Инчоны олон улсын онгоцны буудлын цагдаагийн хэсгээс мэдэгдсэн аж.
Бэлгийн дарамт учруулсан гэх энэ үйлдэл 2019.10.31-ны оройн 20.00 цагт Улаанбаатраас Инчион руу нислэг үйлдэх үед болсон бөгөөд тэрээр 20 орчим насны бүсгүйн өгзөгт хүрсэн гэнэ. Улмаар түүнийг Инчонд газардахад нь саатуулсан бөгөөд Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.
Д.Одбаяр нь өчигдөр 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор тус улсаар дамжин зорчиж явж байжээ.
Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.
Өчигдөр
2026-08-24
2026-08-22
2026-08-21
9927
8312
7964
7822
7652
7538
7329
7283
7260
6817
6784
6547
6545
6483
6442
6418
6404
6382
6354
6333
Facebook
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.