Өнгөрсөн шөнө 16 иргэн угаартжээ

2019-10-21 Мэдээ, мэдээлэл

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн цагдаа онцгой, Нийслэлийн эрүүл мэндийн газар нийт 31 алба хаагч өнгөрсөн шөнө үүрэг гүйцэтгэж ажиллаа. Энэ хугацаанд гурван дүүргээс зургаан дуудлага ирсэн. Үүнээс Сонгинохайрхан дүүргээс хоёр, Баянгол дүүргээс хоёр, Сүхбаатар дүүргээс хоёр дуудлага бүртгэгдсэн. Нийт 16 иргэн угаартсан гэдэг мэдээлэл өгсөн. Үүнээс ес нь хүүхэд долоо нь насанд хүрсэн иргэн байсан.  Угаартсан хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д эмчлүүлсэн.

Нөхцөл байдалтай холбогдуулаад товчоодоор хяналт шалгалт хийж байгаа. Энэ хугацаанд  иргэд хувийн машиныхаа тээшинд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарлаа. Өнгөрсөн шөнийн байдлаар 31 шуудай түүхий нүүрс оруулж ирэх гэж байсныг буцаах арга хэмжээ авсан.  Иргэдээс түүхий нүүрс түлж байгаа дуудлага ирж байгаа учраас цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан хяналт шалгалт хийж байна. Иргэдээс ирж буй угаартсан гэх дуудлага өдөр бүр буурахгүй байна.

Нийслэлийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал РМ 10 тоосонцор 1.5-1.7 дахин бага. РМ 2.5 болохоор стандарт түвшинд, хүхэрлэг хий 1.7 дахин бага хэмжигдсэн байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.