“ICT-Expo-2019” үзэсгэлэн энэ жил 9 дүгээр сарын 27-оос 29-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Тус үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 13 дахь удаагаа “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын байгууллагуудаас гадна олон улсын байгууллагаас төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож үйл ажиллагаагаа танилцуулахаар Монгол Улсад ирээд байна.
Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллага нь олон улсын хиймэл дагуулын холбооны зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үзэсгэлэнгээр холбооны хиймэл дагуулын навигацийн систем, нислэгийн үеийн интернетийн үйлчилгээ, сансрын холбооны VSAT систем зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна гишүүн орнуудынхаа харилцаа холбооны операторуудын бизнесийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулсан нийт 750 мянган ам.долларын санхүүжилт бүхий “Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар танилцуулах юм байна.
Интерспутник байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр ХХМТГ-ын дарга Б.Чинбат хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон бөгөөд “ICT-EXPO-2019”-д амжилттай оролцохыг хүслээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.