Ерөнхийлөгч Дорнод аймагт ажиллана

2017-04-24 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Дорнод аймагт ажиллахаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас 15.45 цагт  хөөрчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилласан  найман жилийн хугацаанд гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, шүүх, байгаль орчин, боловсролын салбарт олон бодлого санаачилга дэвшүүлж, ажилласан байдаг. Тэгвэл эдгээр асуудлын хүрээнд юуг шийдэж, ямар амжилтад хүрэв, цаашид юуг шийдэж явах вэ гэдэг өргөн асуудлын хүрээнд ард иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохоор явж байгаа аж. Ерөнхийлөгчийг очихоос өмнө   Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Л.Дашдорж, Ч.Өнөрбаяр нар иргэдтэй уулзан, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээллийг өгч ажиллаж  байгаа юм.

С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.