Хар тамхи хэрэглэсэн гэх асуудлаар 461-р ангид саатуулагдаад буй дуучин Б.Амархүүд хандаж Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн цахим хуудсааараа дамжуулан дараах үгийг хуваалцжээ.
Тэрбээр “Төрдөө баярла дүү минь! Харин ч эрт ухаарах боломж! Уран бүтээлч хүнд очдоггүй газар уулздаггүй хүн гэж ховор байдаг даа. Тэр бүхэнд хүрч дуу хоолойгоороо бусдыг хайрлан аргадаж гэрэл гэгээ бэлэглэнэ гэдэг амар биш. Яг ийм л үед бидний мэддэггүй зүйлүүд амьдралд минь орж ирдэг юм. Ялангуяа гадаад оронд!!! Миний амьдралд ч яг ийм зүйл хүчтэй нөлөөлж хэсэг хугацаанд энэ зүйлийн хүрээнд танил дотно олон найз нөхөдтэй болчихсон байсан даа. Ерөөсөө л өөрөөсөө биш бусдаас шалтгаалсан гэнэн томоогүй хүний сониуч зан гэдэг ийм л зүйлийг дагуулж байдаг юм билээ. Өнөөдөр та бүхэн Амархүү дүүг минь хэцүү шаналгаатай байгаа цаг дор элдэвээр бичиж л байна. Яахав ээ өшөө сайн бичээд ав, өшөө бүр сайн бич. Тэр чинээгээрээ энэ явдлаас нь ирээдүй, энэ цагийн цөөхөн Монголчуудын хар нийгэм цочрол аваг. Миний дүү энэ том аюулт дохио, сургамжны гол нь болж байна гэхдээ өнөөдөртөө.!!!
Өөр олны танил биш хүнийг энэ мэт бохир үйлдэл дээр нь отолт хийж барьж аваад нийгэмд түгээхэд, хүний амьдрал оюун санааны хувьд ямар ихээр хохирон доройтож байгаа тухай хар тамхи гэлтгүй аймшигтай гэмт хэргүүдийг тоохгүй байсан юм чинь Амархүүгээр ингээд нэг мөсөн туг тахиад авсан нь дээрээ төрийн цагдаа. Тэдний хийж чадаж байгаа үйлдэл,манай Монгол улсын төрийн хууль улам их чанга хатуу бат суурьтай байх болтугай.
Гэлээ ч нийгэм нь өөрөө хар тамхи мэт болчихсон Монголчуудын маань амьдралд нүүр дүүрэн инээмсэглэж жаргал гэрэлтүүлдэг дүү минь мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьдаг бусдын дэргэд,мэдсэн зүйлээ ялгаж тунгааж чаддаг нэгэн том алхамыг, хүний муу зовлонгоор хооллож суугаа хүн чамаас түрүүлж мэдээд урагшаа алхачихлаа.
Алдаа гэдэг амжилт ололтын том хаалга байдаг даа миний дүү!!! Агаа нь чамдаа хайртай шүү битгий их хямраарай. Миний дүү чинь эх орноо мандуулж яваа эгэлгүй нэгэн болохоос энэ бохир заваан болгосон нийгмийн бузар хүмүүсийн гар хөл биш шүү дээ. Чамд тохиолдсон муу бүхнээс сайн сайхан зүйл чинь дэндүү их болохоор надад чи дандаа л сак залуу хэвээрээ. Харин ч миний дүү азтай байна төрдөө баярлаж яв!!! Хүн гэдэг үүнээс ч том ангал руу, эргэж хүн болохгүйгээр шигддэг юм.!!!
Амьдрал чинь алгаа тосоод хүлээж байгаа
Амраг чинь цамцыг чинь дэрлээд хайрлаж байгаа
Алаг үрсүүд чинь аавынхаа ухааралд жаргах билээ
Аав ээж чинь амин ганц үрээ гээд залбирч суугаа
Ард олон чинь харин чамд дүн тавих байх
Амархүү харин ямар дүн авахаа харуулах биз ээ” гэжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.