Ой зургаан сартай хүүхэд өчигдөр нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай явдал болсон байна.
Энэхүү дуудлага нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд хүүхэд нүхэн жорлонд унасан хэмээн 10.05 цагт онцгой байдлын газарт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, хоёр автомашинтайгаар 11.5 километр замыг туулан 10:20 цагт очиж, 1 нас 6 сартай, эмэгтэй хүүхэд хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Энэ мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байгаа бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, иргэд жорлонгоо цоожтой болгох зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.